2025 оны 12-р сарын 29 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ХАМАС-ыг зэвсгээ хураахгүй бол ноцтой үр дагавартай тулгарна гэж анхааруулж, Иран цөмийн хөтөлбөрөө дахин сэргээх аливаа оролдлогыг “түргэн хугацаанд устгаж”, “нам дарна” хэмээн мэдэгджээ.
Трамп эдгээр анхааруулгыг даваа гарагт, Флорида дахь Мар-а-Лаго амралтын газартаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцээ хийсний дараа өгсөн байна.
Талуудын хэлэлцээ нь Трампын зуучлан байгуулсан Газын гал зогсоох хэлэлцээрийг урагшлуулах мөн Ираны асуудал болон Ливан дахь Хезболлагийн талаарх Израилийн байр суурийг хөндсөн аж.
Трамп Израиль Газын гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд өөрийн үүргийг биелүүлж байна гэж мэдэгдсэн ч бараг өдөр бүр хийж буй цохилтуудын улмаас дор хаяж 400 хүн амиа алдсан талаар дурдсан байна.
Тэрээр мөн ХАМАС-ыг гэрээнийхээ дагуу амлалтаа биелүүлэхийг анхааруулжээ. Мөн “бид ХАМАС-ын тухай, мөн зэвсэг хураах асуудлыг ярилцсан. Тэдэнд зэвсгээ хураах маш богино хугацаа өгнө, тэгээд яаж өрнөхийг харна” гэжээ.
“Хэрвээ тэд зэвсгээ хураахгүй бол тэдэнд хатуу хариу барина. Бид тийм зүйл хүсэхгүй байна” гэсэн байна.
















