Албан журмын даатгагчдын холбооэы 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Албан журмын даатгагчдын холбоо(АЖДХ)-ны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, тус холбооны 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
АЖДХ нь 2025 онд Ипотекийн даатгалын мэдээллийн санг бүрдүүлж эхэлсэн. Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагыг хангаж, хөндлөнгийн аудитын байгууллагаас баталгаажуулалтын гэрчилгээ авсны зэрэгцээ Жолоочийн даатгалын гэрээг урьдчилан байгуулах боломжийг бүрдүүлж, баталгаажсан гэрээнд сайн дураар нэр дурдсан жолооч нэмэх зохицуулалтыг нэвтрүүллээ.
E-Mongolia төрийн мэдээллийн нэгдсэн сангаас жолоочийн даатгалын лавлагаа, мэдээлэл авах боломжийг бүрдүүлж, жолоочийн даатгалын системд ДАН системийг нэвтрүүлээд байна. Мөн улс орон даяар “Би хариуцлагатай жолооч” аяныг зохион байгууллаа.
Цаашид дунд хугацааны стратегийг зорилтоо тодорхойлох, даатгалын мэдээллийн санг өргөтгөх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, даатгалын мэдээллийн нэгдсэн платформ нэвтрүүлэх, ISO 9001 стандартыг хангах зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорьж байна.
















