Д.Алтанцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад дахиад 500 сая $ шаардлагатай байна

175

Газрын тосны үйлдвэрийн дарга Д.Алтанцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

Д.Алтанцэцэг:

Бичлэг үзэх:

Инженерчлэл, худалдаа авалт, барилга угсралтын гэрээлэгчид нь хийсэн ажлын гүйцэтгэтгэлээр санхүүждэг. Гэрээ байгуулагдмагц 10 хувийг төлж байгаа. Үлдсэнийг инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт хэсгийн гүйцэтгэлээр санхүүжүүлдэг.

Үйлдвэр барихад хамгийн их хугацаа шаардах ажил нь инженер, төлөвлөлтийн ажил байдаг. Зардлын хувьд инженерчлэл 5 хувь , худалдан авалт 35 хувь, барилга угсралт 60 хувь байдаг.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих гаднын компаниуд үнээ өсгөсөн. Том төслүүд дээр 5 жил тутамд дахин тодотгол хийдэг. 2024 дахин тодотгол хийгээд 2018 оноос 33 хувиар өссөн. Шаардлагатай санхүүжилтийг Энэтхэгийн банкнаас шийдвэрлэхээр болсон.

Ирэх жил 500 сая доллар зарцуулж байж тоног төхөөрөмжөө худалдан авч барилга угсралт эхлэхээр байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here