УИХ-ын гишүүд 2025 онд ямар үр дүнтэй ажилласан талаар…

89

2025 онд УИХ-ын гишүүд хэрхэн үр бүтээлтэй ажилласан талаар бид тодруулж байна.
Бас нэг ч хоцролт, таслалтгүй цөөхөн гишүүдийн нэг болсон. Мөн хамгийн олон хууль, тогоолын төсөл санаачилсан эхний 6, 7 хүний нэг болсон.
Өнгөрч байгаа жил тойргийнхоо 72334 хүүхэдтэй нэг бүрчлэн захидлаар харилцаж, саналыг нь авсан. Мөн би сар бүрийн нэгэнд үндэсний бичиг болон крилл бичгээр тайлангаа өөрийн цахим хуудаснаа тавьдаг. Нийт 17 удаагийн тайлан тавьсан байна.
-Хаврын чуулганд УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зэргийг хамтран өргөн барьж, 2-3 тогтоол өргөн барьсан байна.
Анх удаа гишүүн болсон хүний хувьд улс төржих ажилдаа бас идэвхитэй оролцлоо. Үр дүнд нь эерэг нөлөө авчирсан байх гэж найдаж байна.

2025 оны 11 сар нь хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж өнгөрлөө. Хасах үзүүлэлттэй байсан салбар 30 гаруй хувь өсөж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн 60 гаруй хувийг бүрдүүллээ. 48 мянга гаруй ажлын байр шинээр бий болголоо. Зөвхөн хүсний салбарт 53 үйлдвэр ашиглалтад орж 1000 гаруй бүтээгдэхүүнээ шинэчилж гаргалаа.

Эдийн засгийн хөгжлийн яамны ажлыг аваад сар арай болоогүй ч 2030 он хүртэлх үндсэн чиглэлээ батлуулаа. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиа өргөн барилаа. Маш завгүй, үр дүнтэй жил байлаа.

УИХ-ын асуулгын цагийг нэвтрүүлсэн. Өргөн барьж амжаагүй хоёр хууль байна.
Энэ улсад хоёр зүйлийг зайлшгүй хийх ёстой байна. Авлигатай тэмцэх газрыг амь оруулахгүй бол улс төрийн нөлөө, дарамт шахалтаас ангид болгох ёстой.
Мөн Үндэсний аудитын хуульд өөрчлөлт оруулах ёстой. Франц Улсад жишээ нь Үндэснйи аудитын даргыг сөрөг хүчнээс томилж байна. Ийм жижиг рүү оруулахгүй бол нар үзэхгүй юм байна.
АҮЭБ-ын сайдын хувьд шатахуун түлшний стратегийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг длэмжих тухай хуулийг батлуулж чадлаа. Мөн Ашигт малталын тухай хуулийн үзэл баримтлалыг Засгийн газрын түвшинд бэлэн болголоо. Энэ чуулганаар арай оруулж амжсангүй.
-Би 2-3 хуулийн төсөл дээр ажиллаж байна. Боловсролын ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, ажлын байрны бэлгийн дарамтын асууудал дээр ажиллаж байна. Хэд хэдэн ажлын хэсэгт ажиллалалаа.
Гэхдээ би Сонгуулийн тухай хууль дээр ажиллаж байна. Ухуулагч нэрээр төр мөнгө тараах сестем бий болгож байгааг өөрчлөх ёстой.
Зөвхөн БЗД дээр жишээлж үзэхэд нийт сонгогчдынх нь тал хувь буюу 57 мянган хүн ухуулагчаар ажиллах нөхцөл бий болдог. Мөн нэг компаниас 15 хувиас ихгүй санхүүждэг байх ёстой. Сонгуулийн санхүүжилтэй ил тайлагнадаг болох ёстой. 2000 гаруй хүн сонгуулдь нэр дэвшиж байхад ердөө 600 хүн л тайлагнаж байна. Энэ бүхнийг өөрчлөхөөр ажиллаж байна.
-Хэд хэдэн хуулин дээр хамтран санаачилж ажиллалаа. Тамхины хяналтын тухай хууль, Нийгмийн ажлын тухай хууль гэх мэт хууль дээр хамтран ажиллалаа. Ер нь их уншиж, судлах, ажил дээр завгүй суулаа даа.
Үймээн самуунтай, донсолгоотой, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нэг өдөр огцорж парламентын түүхэнд хараар бичигдэх түүх болж үлдлээ.
Нөгөө талд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг нийтийн өмчийн тухай хууль болгон өөрчилж, ААН-үүддээ ээлтэй болгож өөрчилж багаад баяртай байгаа.
Би Хөвсгөл аймгаа 2 бүтэн, Булган аймгаа нэг тойрсон, Эрдэнэт хотдоо нэг удаа очиж ажиллажээ.
Би голцуу ахмад настны тэтгэврийн тухай хуулиудын ажлын хэсэгт орж ажиллалаа. Нэг ажлын хэсгийг ахалж байна. 170 гаруй мянган ахмадын тэтгэвэр доогуур тогтоогдсон гэж манай ахмадууд үздэг. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.
Түүнээс гадна Тамхихны хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Цусны донорын тухай хууль дээр ажиллалаа.
-Гэхдээ 2025 он хангалтгүй л байна. Засгийн газар нь хэрэгтэй хуулиудаа оруулж ирээд, шийдэл гаргаад явах ёстой. Шийдэл дээрээ эс үйлдэхүй гаргаад байна. Ирэх онд дээрх хуулиудыг оруулаад ирвэл би ч бас ажлын хэсэгт нь ороод ажиллаад явмаар байна.
Би байгаль орчин, хөдөө ажуй,нийгмийн даатгал, эрүүл мэндийн тухай хуулиуд дээр ажиллалаа. Одоо зуншлага тааруу байгаа баруун аймгуудаар ажиллах гэж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here