Цагдаагийн дэд хурандаа Ц.Энхбаатар:
Цагдаагийн байгууллага нийтийг хамарсан баяр ёслолын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ард иргэддээ үйлчилж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг.
Цагдаа нар маань жил жилийн шинэ жилийн баяраар ихэвчлэн ажилтай байдаг.
ажлыг минь ойлгож, баттай зогсож чаддаг ар гэрийхэндээ баярлалаа. Шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Өнөөдөр баярын өдрийг тохиолдуулж хариуцсан нутаг дэвсгэр дээр тодорхой тооны хүч хэрэгслээр эргүүл хяналтыг зохион байгуулж, гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Шинэ жилийн баяраар гэмт хэргийн дуудлага ихсэх хандлагатай байдаг. Эдгээрээс архи согтууруулах ундаа хэрэглэх зөрчил гаргасан, амь бие эрүүл мэнддээ эрсдэл үүсгэх дуудлага ихэсдэг.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ирж буй дуудлагын хэмжээ буурсан үзүүлэлт байна.















