ҮЦХ-д барилга барихыг эсэргүүцэн өмгөөлөгч А.Базар шүүхэд ханджээ

141
Өмгөөлөгч А.Базар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга барих гэж байгааг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт буюу Шинэ зуун айл худалдааны төвийн орчимд Үндэсний урлагийн их театр барих шийдвэрийг НИТХ-аас шийдвэрлэсэн. Гэвч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр бөгөөд тэнд барилга барих нь нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюултай хэмээн судлаач, хуульчид үзэж байгаа юм.
Тиймээс өмгөөлөгч А.Базар,
“Би үүнийг буруу, хууль бус гэж үзсэн тул тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг 2026.01.06-ны өдөрт багтаан шийднэ. Хэрэв нэхэмжлэл хүлээн авбал хэрэг үүсэж, шийдвэр хуульд нийцсэн эсэхийг шүүх дэнслэх болно.
Хүрээлэнгийн газарт театр, стадион барих нь зөв үү? Та юу гэж бодож байна? Өөрийн бодол, саналаа хуваалцахыг хүсье.” гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here