Шинэ жилийн үдэш Швейцарийн нэгэн цанын баазад гарсан галын улмаас ойролцоогоор 40 хүн амь үрэгдэж, 115 орчим хүн шархадсан тухай цагдаа нар мэдээлжээ.
Түүнчлэн хэд хэдэн хүн сураггүй байгаа бөгөөд тэдний дунд шинэ жилийг найзуудтайгаа тэмдэглэж байсан нэгэн өсвөр насны хүү байгаа талаар эцэг эх нь ярьжээ.
Швейцарийн хамгийн онцгой, тансаг газруудын нэг болох Кран-Монтана нь Маттерхорн уулнаас Монблан хүртэлх гайхамшигт үзэмжээрээ алдартай.
Мөрдөн шалгалт үргэлжилж байна.
Эрх баригчдын мэдээлснээр “галын огцом дэгдэлт” (flashover) үүсч, гал хурдан тархаж, дэлбэрэлт мэт болсон байна.
CNN-ийн мэдээлснээр, шампанскийн лонхонд хийсэн оч гаргагч галын шалтгаан болсон байж болзошгүй аж. Гэвч галын дүгнэлт хараахан бүрэн гараагүй байна.
Constellation гэх баарны гадаах бичлэгт гал гармагц хүмүүс сандран үймж буй нь харагдана. Нэгэн гэрч орилолдох дуу сонсож, дараа нь газарт хэвтэж буй хүмүүсийг харсан гэж мэдүүлжээ.

Source: CNN
















