П.Трамп: Куба унахад үнэхээр ойрхон байна

154

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн удирдагчийг  баривчилсны дараа мэдэгдэл хийхдээ Колумбын Ерөнхийлөгч Густаво Петрод хандан, заналхийлсэн агуулгатай үг хэлсэн юм.

Тэрээр, “Кубын засгийн газар удахгүй нуран унах магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Венесуэл маш хүнд байдалд байна. Колумби ч бас хүнд байдалд байна. кокаин хийж, АНУ-д зардаг өвчтэй хүн удирдаж байна. Тэр удаан ингэж чадахгүй гэдгийг та нарт хэлж байна,” гэжээ.

Түүнээс сэтгүүлчид “АНУ Колумбын эсрэг ажиллагаа явуулахыг хэлж байна уу” гэж асуухад Трамп: “Надад бол зүгээр сонсогдож байна,” гэж хариулжээ.

Мөн тэрээр “Кубад АНУ цэрэг оруулах магадлал бага гэж хэлсэн бөгөөд учир нь тус улс өөрөө нуран унахад бэлэн харагдаж байна гэжээ. Куба унахад бэлэн байна. Куба үнэхээр унахад ойрхон харагдаж байна. Куба бүх орлогоо Венесуэлээс, Венесуэлийн нефтээс авдаг байсан. Үүнд баярлах маш олон Куба-Америкчууд бий” гэж тэр нэмж хэлжээ.

Мөн Трамп, Петрог “өөрийнхөө араа сайн харж явах хэрэгтэй” гэж хэлсэн бөгөөд Кубын улс төрийн нөхцөл байдлыг “эцэст нь бид ярих л асуудал, учир нь Куба бол бүтэлгүйтсэн улс” гэж тодорхойлсон байна.

Трампын Куба, Колумби зэрэг улсуудыг заналхийлсэн эдгээр мэдэгдэлүүд дэлхий дахины анхаарлыг татаж, маргааны сэдэв болсоор байна.

Венесуэлийн удирдагч болон түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотод хар тамхитай холбоотой хэрэгт шүүхэд дуудагдахаар болсон байна.

Трамп АНУ-ын нөлөөг бөмбөрцөгийн баруун хагаст тэлж, Латин Америк АНУ-ын нөлөөний бүс гэсэн 19-р зууны Монро доктриныг дахин сэргээх зорилготойгоо нууцлаагүй. Тэрээр өөрийн 21-р зууны хувилбарыг “Дон-ро доктрин” гэж нэрлэжээ.

Эх сурвалж: AlJazeera

хариулах

Please enter your comment!
Please enter your name here