Мадуро баривчлагдах үедээ өмссөн Nike-ийн саарал хослолын борлуулалт огцом өсч, том размерууд зарагдаж дуусчээ

326

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан явдал нь санаандгүй байдлаар Nike брэндийн спорт хувцсанд асар том сурталчилгаа болж хувирчээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгчийн зургийг нийтэлсэн. Дэлхий даяар сая сая хүн үзсэн уг зурагт гараа хүлүүлсэн Мадуро усны сав барьсан байдалтай, нүд чихийг нь хаасан байдалтай саарал өнгийн, танигдахуйц спорт өмд, цамц өмссөн байна.

Мэдээг үзсэн олон хүний анхаарал олзлогдсон хүний цээжин дээрх Nike-ийн алдартай “swoosh” логонд туссан бололтой. Мадурогийн сул, том загвараар өмссөн уг спорт хувцасны том размерууд АНУ болон Европын зах зээлд зарагдаж дууссан байна.

Трамп уг зургийг нийтэлсний дараах хэдхэн цагийн дотор энэ спорт хувцсыг Google-ээр хайх дэлхийн хэмжээний хайлт дөрөв дахин өссөн байна. АНУ-д ойролцоогоор 140 ам.доллар, Европт 120 еврогийн үнэтэй уг спорт цамц Nike-ийн онлайн дэлгүүрийн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болжээ.

Бямба гарагийн цэргийн ажиллагааны дараа бичигдсэн хэрэглэгчдийн сэтгэгдлүүд ихэнхдээ эерэг байна. “Урт нислэгт үнэхээр тухтай,” гэж нэг худалдан авагч бичжээ. “Аз болж эвтэйхэн юм байна. Амьдралынхаа хамгийн муу өдрийг өнгөрүүлсэн ч энэ хувцас арай дээр болголоо” гэсэн байна.

Өөр нэг хэрэглэгч Nike Tech Fleece-д шинэ нэр өгсөн байна: “Nike ‘Operation Absolute Resolve Freedom’ Tech Fleece” гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here