Он гарсаар ахмадууд тэтгэврээ 36 сар хүртэл хугацаатайгаар сарын тэтгэврийн дүнгийн 70%-д нь зээл авах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, харилцагчийн гарт үлдэх мөнгөний хэмжээ нийт сарын тэтгэврийн дүнгийн 30%-аас багагүй байх юм.
Мөн ХААН Банкны тухайд зээлийг 36 сар хүртэл хугацаатай, сарын хүү 1.3%-1.45% (жилийн хүү 15.6%-17.4%) болон буурсан. Мөн тэтгэврийн зээлийн хугацаа сунгах хүсэлтийг үргэлжлүүлэн авсаар байгаа аж.
Жич: Харилцагч шинэчилсэн нөхцөлөөр 19-36 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан, нэмэлт зээл авсан тохиолдолд хамгийн багадаа 6 сар зээлийн төлөлт хийсний дараа нэмэлт зээл авах боломжтой.















