Н.Цэрэнсамбуу:
-Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг олгох эсэх талаар ТУЗ хуралдаж байж шийднэ.
Ер нь 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөлд байгаа. Яагаад гэвэл бид өнгөрсөн онд маш олон төслүүдийг санхүүжүүлсэн.
Тухайлбал, Улаанбаатарын иргэдэд жил бүр 300 тэрбум төгрөгийн шахмал түлшний татаас өгсөн. Нийт дүзнгээрээ 1,5 их наядын санхүүжилт өгсөн байна.
Цаашид бид олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллах шаардлагатай байна. Ордыг сорчилж олборлохгүй байх ёстой, баяжуулах үйлдвэрээ бүрэн дүүрэн ашиглаж, 2030 он гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шаардлагатай байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоол гарсан. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгой компанид санхүүжилт орохгүйгээр хөрөнгө оруулагчдыг урьж, ажиллуулах төлөвлөгөө гаргасан. Үүнтэй холбоотой судалгааны ажлууд хийгдэж байна.
Ногдол ашиг тараах нь угаасаа Үндэсний баялагийн сангийн тухай хуулинд байгаа шүү дээ?
-Бид Үндэсний баялгийн сандаа 500 тэрбумыг төвлөрүүлсэн. Энэ мөнгө ипотекийн зээлийн эх үүсвэр болгоод явж байна.
















