Иргэд:
-Зээлгүй хүн ер нь ховор би гэхэд одоо дөрвөн зээлтэй. Ард хормойгоо аваад, урд хормойгоо нөхөөд л амьдарч байна. Захын хүнээс асуухад л 3-4 зээлтэй байгаа. Чаддаг нь бүгд аппликейшны зээлтэй, банкны харьяалалтай л амьдарч байна.
-Нийгэм амьдрал ер нь тааруухан байна. Ард хормойгоо аваад, урд хормойгоо нөхөж л амьдрахгүй бол нэг л болохгүй байна. Бүх зүйлийг төр засгаас нэхээд байлтай биш. Гэхдээ амьдралд хүрэлцэхгүй юм зөндөө л байна.
Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн П.Уянга:
-Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 75 аппликэйшн байна. 2025 оны байдлаар хүүтэй холбоотой гомдол санал ирээгүй, шимтгэл хураамж болон ажилтны ёс зүйтэй холбоотой гомдол 7 бүртгэгдсэн байна. Цахимаар зээл авахдаа зээлийн нөхцөл, хүү, шимтгэл гэрээтэйгээ сайн танилцаж Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байх хэрэгтэй.
Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн:
ББСБ-ын түвшинд 2025 оны хагас жилийн байдлаар үлдэгдэл 6,5 их наяд төгрөг байсан бол 2025 оны 9 сарын байдлаар 7 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Сүүлийн жилүүдэд иргэд зээлийг давхардуулж авах асуудал их гарж байна.
Үүн дээр цахимаар зээл авч байгаа газруудад зээлийн гэрээ хийгдмэгц зээлийн мэдээллийн сан руу шууд мэдээллийг дамжуулах журмыг хэрэгжүүлж байна.
Арилжааны банк, ББСБ, ХЗХ-д зээлийн хүүг зохицуулах хууль эрх зүй байхгүй байна. Өөрсдөө зээлийн хүүгээ тогтоогоод явж байгаа.
Дүүргийн ЭИХ-ийн хялбар ажиллагааны АШТШ-ийн Хэлтсийн дарга И.Энхцэцэг:
Дүүргийн ЭИХ-ийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь цалингийн доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15,8 сая төгрөгөөс доош маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэж байна.
2025 онд хялбар хэргийн шүүхэд 52 000 гомдол ирснийг шийдвэрлэж ажилласан. Түүний 80 хувь буюу 40 000 гаруй нь банз болон ББСБ-ын зээлтэй холбоотой маргаан байна.
Одоогоор манай шүүхийн нэг шүүгчид 1162 хэрэг ноогдож ажиллагаа хийгдэж байна. Иргэд орлогоо зөв тооцоолохгүй зээл авч хугацаа хэтэрснээс үүдэн авсан зээлээ 2,3 дахин нэмэгдэх тохиолдол гарч байна.
















