Засгийн газар хуралдаж Эдийн засгийг идэвхижүүлэх хөтөлбөрийг баталжээ. Үүний хүрээнд нийт 4 арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Нэгдүгээрт, 0-18 насны хүүхдэд олгодог мөнгөн тэтгэмжийг 4 сарын 1-нээс 10 сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг болгжо нэмлээ.
Хоёрдугаарт, Амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхүүдэд олгодог хүнснйи талоныг 2 дахни нэмэгдүүллээ. Ингэснээр том хүнд 16000 мянган төгрөг олгодог байсныг 32000, хүүхдэд 8000 мянган төгрөг олгодог бол 16000 мянга болж байна.
[Tweet “Сар бүр 122 мянган иргэн, 118 мянган хүүхдэд хүнсний талон олгодог байна.”]Гуравдугаарт, Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 ахмад байдаг. Сар бүр 188 мянган төгрөг авдаг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 288 мянган төгрөг болголоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, одой, өрх толгойлсон эцгүүдийн мөнгийг нэмэгдүүлсэн. 10 сарын 1 хүртэл бүгд 288 мянган төгрөг болголоо.
Дөрөвдүгээрт, ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийг малчдад олгоно.
Дээрх арга хэмжээнүүдэд нийт 793 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Залуучуудын “Ногоон наадам”, “Токио-2020” зууны наадам, сургууль, цэцэрлэг амарснаас үүдэн хэмнэгдсэн зардал, зарим тусгай сангуудаас хэмнэсэн мөнгөнөөс гаргана. Мөн өрийн удирдлагын тухай хуулиар зарим өр болон хүүг хойшлуулснаар дээрх арга хэмжээнүүдийг санүүжүүлэх боломжтой гэж үзэж байна.