“Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд л байдаг”. Үнэндээ баярлах юм даан ч алга даа!
Хүүхдийнхээ ирээдүй, хөгжих сурах боломжийг өнөөдрийн идэх талхаар арилжиж байгаадаа гутарч байна.
Хүүхдийн мөнгө, хүнсний талон, халамжийн мөнгө …. 100,000-аар нэмээд байхад ажил хийж яах вэ дээ!! Саналаа МАН-даа өгөөд зүгээр л сууж байя даа!
Өнөөдөр ард түмэн нь зүгээр сууж байгаад ахиухан мөнгө авч,улс төрчид нь тэр хүслийг нь биелүүлж, саналыг нь авч л байвал өөр юу ч хэрэггүй ажээ. Улс орны ирээдүй, хөгжил дэвшил, эдийн засгийн хараат бус байдал, ахуй амьдралын төлөөх тэмцэл бүр цаашаа шүү. Бид ядуу, төрөөс хараат, хэдхэн төгрөгт ухаанаа алдчихдаг л байвал улс төрчдөд ашигтай ажээ. Сонгуулийн санал ийм хямдхан гэж үү. Засгийн газар өнөөдөр
2. Бага орлоготой өрхийн иргэдэд сар бүр 16 мянган төгрөг олгодог байсныг 32 мянга болголоо. Насанд хүрсэн 122.3 мянган хүн байгаа. Хүүхдэд 8000 төгрөг олгодог байсныг 16 мянган төгрөг болгон хоёр дахин нэмэгдүүлсэн. /5-р сарын нэгнээс 10-р сарын нэгэн хүртэл /
3. Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг өндөр настай 3600 хүн байна. Энэ хүмүүс сард 188000 төгрөг авдаг. Үүн дээр сар бүр 100 мянган төгрөг нэмж олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй-42500, одой-116, өнчин хүүхэд-16500, өрх толгойлсон эцэг, эхэд мөн 100 мянган төгрөг нэмж олгоно.
Нийт 31.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
4. Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал кг тутам 20 мянган төгрөг олгоно гэсэн шийдвэрийг танилцууллаа
Энэ бол иргэдээ зориудаар ажил хийх дургүй, ядуу байлгах гэсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Өнөөдөр 100,000 төгрөг аваад баярлаж байгаа бид 10 сараас хойш яах вэ? Гадаад улс оронд тавьсан монгол улсын өр 30 тэрбум ам доллар буюу бүтэн 8 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний гадаад өрөө хэрхэн дарах вэ? Газар нутгаасаа тастаад өгөх үү?
Хамгийн хоржоонтой нь дээрхи арга хэмжээнд нийт 793 тэрбум төгрөг зарцуулна. Сургууль цэцэрлэг хаагдсан үеийн хэмнэсэн мөнгөнөөс эх үүсвэрийг нь гаргана гэв.
Би лав өнөөдөр өөрөө хоосон байсан ч ирээдүйд үр хүүхдийнхээ тархинд эрдэм боловсрол суулгахыг илүүд үзэж байна. “Сүүлчийн сохор зоосоо үр хүүхдийнхээ боловсролд зориул” гэсэн үг байдаг биз дээ!!! Сонгуулийн өмнөх энэ их бэлэн мөнгө тараалт эргээд имфляци, үнийн өсөлт бий болгож эдийн засгийг яаж сүйрүүлж, сарын орлогыг чинь үл үзэгдэгч гар хамаад явчихдагийг эрх биш мэднэ биз дээ.
Бэлэн мөнгө тарааж хөгжсөн улс орон гэж түүхэнд байхгүй. Эрх баригчид төрийн ордонд мөнгө тараах амлалт өгөх хооронд гадаа нийгмийн амьдрал ямар байна вэ? Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн гадаах дүр зураг. Эмнэлгээр үйлчлүүлэх гэсэн өвдөж зовсон хүмүүс ийм урт дараалал дунд хаврын шороонд нүдүүлж зогсоно. Улс орноо хөгжүүлэхийн тулд эхлээд бүгдээрээ хөдөлмөрлөж, хүний амьдрах ая тухтай нийгмийг бүтээх л хамгийн чухал. Наад бэлэн мөнгө чинь юу ч өөрчлөхгүй. Бүр хорлон сүйтгэнэ. Ийм сайхан орны эзэн бид энэ тэнэгүүдэд ингэж доромжлуулах гэж дээ!!! Уучлаарай би лав наад мэдээнд чинь баярлаж чадахгүй нь ээ. Ийм мх мөнгөтэй юм бол эхлээд гадаад өрөө төл. Өртэй хүн өөдөлдөггүй юм
Сэтгүүлч Б.Отгон 2020.05.06