Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хууль зүйн ухааны доктор Ж.Бямбаа, А.Эрхэсхулан нарт олгожээ

57

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс Бяраагийн Чимидийн нэрэмжит 2026 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, дэд профессор А.Эрхэсхулан нарын туурвисан “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлд хүртээжээ.

Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа:

-Бидний “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” энэ ном нэрээрээ хүртэл жаахан өөр юм. Эрүүгийн байцаан шийтгэх биш, Эрүүгийн хянан шалгах биш нийтлэг эрүүгийн процессын эрхзүй гэх ном.

Энэ ном бол эрүүгийн процессын хууль шинэчлэгдэн, өөрчлөгдөж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахын тулд богино хугацаанд бэлтгэгдсэн бакалаврын түвшний доод хязгаар юм шүү дээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here