Өнөөдөр буюу 2026 оны 01 сарын 13-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Мөн 01 сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 17-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуургатай байхыг анхааруулж байна.
Үүнээс үүдэн зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихэсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна!

















