Иргэн Х.Бямбаа: 36 сарын цалин авахад банк 7,1 саяын хүү авч, дээрэм хийж байна!

855

Иргэн Х.Бямбаа банкууд тэтгэврийн зээл өгөхдөө хүү авч, ахмадуудыг шулж байгаа талаар бичжээ.

Тэрээр,

-Ёстой үзээгүй юм үзэж, сонсоогүй юмаа сонслоо гэдэг л боллоо. Нагац эгч тэтгэврийн зээлээ 36 сараар авахаар болж, намайг дагуулж явав. Уг нь 30.650.000 төгрөг авах ёстойгоос 23.500.000 авлаа. 7.150.000 төгрөг шууд дээрэмдчихсэн байх юм.

Гайхаад гэрээг нь хартал, жилийн 18% хүү тооцсон байна. Бас даатгалд 250.000 төгрөг суутгажээ.

Монгол банкны 11310392 дугаар руу ярив. “Өндөр насны бүрэн тэтгэвэрт гарахын тулд 20 гаруй жилийн турш ямар ч хүү тооцохгүйгээр сар бүр нийгмийн даатгал төлж, хадгалуулсан мөнгөнийхөө 45% -аар тэтгэврээ тогтоолгочихоод, энэ мөнгөө урьдчилаад бөөн авахдаа 7 сая гаруй төгрөг дээрэмдүүлдэг юм” гэлээ, зөв үү!?

Өөрсдөө ч сайн мэдэхгүй байна, албан ёсоор хандаарай гэж байна. Саналаа хуваалцаарай, гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here