Иранд Исламын дэглэмийг эсэргүүцсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
АНУ-д төвтэй хүний эрхийн байгууллагын мэдээлснээр жагсаалын үеэр 500 гаруй жагсагч амиа алдаж, ойролцоогоор 10,700 хүн баривчлагдсан байна.
Мөн интернэт тасалдал дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд энэ нь гар утасны дуудлагад ч нөлөөлж байгаа аж.
Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанууд Ираны хил хязгаараас даван гадаад орнуудад ч нөлөөлж байна. Амралтын өдрүүдэд Лос-Анжелес хотод томоохон эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд Лондон дахь Ираны элчин сайдын яамны дэргэд нэг жагсагч Ираны төрийн далбааг урж буулгасан. Мөн Канад, Недерланд, Австрали гэх мэт улсуудад ч ираныг жагсагчдыг дэмжсэн жагсаал болж байгаа юм.

















