Жил бүр зохиогддог МСБХ-ны дээд лигийн бүх оддын тоглолт болно.
Эрэгтэй дээд лигийн 28 тоглогч сонгогдсоноос Эс Жи Эйпс багаас 8 тоглогчид сонгогдсон байна. Эс Жи Эйпс багийн тоглогч Г.Дөлгөөн, Би Си Эйч Найтс багийн тоглогч О.Эрдэнэцогт өөрсдийн багаа бүрдүүлж нар багаа ахалж тоглох юм.

Эмэгтэй дээд лигийн 28 тоглогч сонгогдсоноос Улаанбаатар Амазонс багийн 8 тоглогчид орсон байна. Улаанбаатар Амазонс багийн тоглогч О.Хулан, Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б.Ариунцэцэг өөрсдийн багаа бүрдүүлж нар багаа ахалж тоглох юм.

Холимог оддын тоглолтонд Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын арслан Э.Батмагнай нар багаа ахлаж тоглох юм.




























