Э.Бат-Амгалан: Намайг хотын дарга болох гэж байгаа гэсэн огт худал мэдээлэл тарааж байна

66

Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгаланг Хотын дарга болох гэж байна гэх мэдээлэл гарах болсон. Уг асуудлаар түүнээс байр суурийг нь сонслоо. 

Бичлэг үзэх линк:

Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан:

-Энэ даваа гаргаас эхлээд ийм ташаа мэдээллүүд гарсан. Би өчигдрөөс мэдэгдэл хийсэн. Ямар нэгэн байдлаар хотын дарга болох санаа, оноо бахйгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Миний хувьд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын салбарт хийх ажил их байна. Энэ хаврын чуулганаар манай яамнаас хот байгуулалттай холбоотой таван чухал хуулийг өрргөн барихаар ажиллаж байна.

Хотын дарга гэхээсээ илүү нийслэлийн МАН-ын дарга болох сонирхол байгаа юм биш үү?

-Өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл шийдвэр гаргаагүй байна. Төв намаас, Удирдах зөвлөлөөс чиглэл гарна. 03-р сарын 01-ээс 04-ээр сарын 01-ний дотор хуралдах ёстой.

Ер нь манай барилгын салбар 2016 оноос хойш хуулиндаа өөрчлөлт оруулаагүй ирсэн байна. Барилгын салбар мөш их өөрчлөгдсөн байна. Тиймээс бид энэ хуулиудаа өөрчилнө. Мөн Газрын тухай багц хулуийг өөрчлөхөөр ажиллаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here