Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 хүртэл хөл, хорио тогтоолоо

665

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын хүрээнд  Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоож, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Хөл хорио өглөөний 08:00 цагаас оройны 18:00 хүртэл үргэлжлэх юм. 

Энэ хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн 174 тээврийн хэрэгслийг богино эргүүлэх, 20 чиглэлийн 220 тээврийн хэрэгслийг уртасгах буюу тойрч явуулах, 7 чиглэлийн 47 тээврийн хэрэгслийг зогсоох зохицуулалтыг хийжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний дараах 7 чиглэлийн автобус 08:00-18:00 цагийн хооронд зогсох юм.

ХО:1 “Багабаян-Санзай-7 буудал”, ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг”, Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст”, Ч:21а “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж” , Ч:21б “Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв”, Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУИС-Хүнсний 1-р дэлгүүр”, Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”

Мөн Хан-Уул дүүрэгт цартахлын үед шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллуулах 300, 100 ортой эмнэлэг, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилт хийх юм.

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс санал хүсэлт болон асууж тодруулах зүйл гарвал 7000-7105 шууд утсаар хариулт өгөх юм. Уг шууд утас нь тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд 08:00-21:00 цагийн хооронд иргэдэд мэдээ, мэдээллийг хүргэнэ.

Иргэдээс ирсэн мэдээллийг 12:00, 14:00, 17:00, 21:00 цагуудад төв штаб руу мэдээлж байгаа бол утсаар 1 цаг тутамд мэдээлэл өгч байгаа аж.

Хөл, хорионы үеэр дүрэм зөрчин дүүргийн нутаг дэвсгэрээр зорчсон иргэн, аж ахуйн нэгжийг торгох хүртэл арга хэмжээ авах юм байна. 

Дадлага сургууль гурван өдөр үргэлжлэх бөгөөд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилтыг хийснээрээ бид ямар нөөц бололцоо, хариу арга хэмжээ авч байгаа, цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here