С.Мөнхчулуун: Тэмээний баяр Дундговь аймагт болох гэж байна. Гэвч манай аймгийн хэмжээнд 230 буудлын ор байна. Гэхдээ Улаанбаатараас ойрхон учраас хүмүүс өдөртөө яваад ирэх боломжтой

14

Дундговь аймагт зохион байгуулагдах тэмээний баярын үеэр зочид буудал, хангамжийн хувьд хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай байна вэ?

  Дундговь аймгийн хувьд зуны болон намрын улиралд гэр буудал, кэмп, малчин кэмп зэрэг жуулчны зориулалттай олон газар тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Харин өвлийн улирлын хувьд аймгийн төв болох Сайнцагаан суманд өнөөдрийн байдлаар 230 орчим орны багтаамжтай зочид буудал, дэн буудлын боломж бүрдсэн байна.

Эдгээр ор нь гаднаас ирэх зочид, төлөөлөгчид болон үзэгчдийг хүлээн авахад зориулагдсан бөгөөд арга хэмжээнд оролцох ажлын хэсгүүдийг дотуур байр зэрэг бусад тохиромжтой байршлуудад байрлуулахаар зохион байгуулалт хийсэн.

Улаанбаатар хот болон Дундговь аймгийн хооронд 270 км авто зам бий. 2025 онд тус чиглэлийн авто замыг бүрэн шинэчлэн засварлаж, хөдөлгөөнд таатай нөхцөл бүрдүүлсэн тул нийслэлээс өглөө хөдөлсөн иргэд тухайн өдөртөө арга хэмжээнд оролцоод оройдоо буцан ирэх боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Хүүхдийн амралт дуусах дөхөж буйтай холбогдуулан, мөн уг арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй улсын хэмжээний өвлийн наадам гэдгээрээ онцлог юм.

Тэмээний баярын хүрээнд 10 аймгаас тэмээчид оролцож, тэмээний уралдаан, тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана. Түүнчлэн дотоод, гадаадын олон байгууллага өглөө ирж сонирхон үзээд орой буцах маршрутыг судалж буй талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дундговь аймагт: Улсын өвлийн их наадам,Тэмээчдийн тавдугаар зөвлөгөөн зэрэг томоохон арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах тул иргэд, аялагч, үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here