Амь үрэгдсэн иранчуудын ар гэрийнхэн сүүлийн долоо хоногт ойр дотныхныхоо үхлийн талаар мэдээд ямар ихээр цөхөрч, шархалснаа Guardian сонинд ярьжээ.
АНУ-д төвтэй Human Rights Activists News Agency-ийн мэдээлснээр одоогийн байдлаар 2500-аас дээш хүн амь үрэгдэж, 18 000 гаруй хүн баривчлагдсан гэх боловч нэгдүгээр сарын 8-аас хойш хэрэгжүүлсэн харилцаа холбооны (интернэтийн) тасалдлыг бага багаар сэргээхийн хэрээр нас барагсдын тоо мэдэгдэхүйц өсөх магадлалтай байна.
Иран Улс дэлхийд хамгийн олон тооны диаспоратай орны нэг бөгөөд тэдний ихэнх нь 1979 оны Ираны хувьсгалын дараа эх орноосоо дүрвэсэн хүмүүс юм. Хагас сая орчим иран хүн Европт амьдардаг. Гэвч интернэт хаагдсаны улмаас гадаадад байгаа төрөл төрөгсөд нь Иранд буй гэр бүлийн гишүүдийнхээ хувь заяаг удаан хугацаанд мэдэж чадалгүй хоцорчээ.
40 настай Хали Норей хэлэхдээ,
Нэгдүгээр сарын 8-нд Тегеранд их сургуулийн найз нөхөдтэйгөө хамт жагсаалд оролцож яваад, түүний 23 настай зээ охин Робина Аминианыг ар талаас нь толгой руу буудсанаар амиа алдсан тухай утасны дуудлага хүлээн авахдаа өвдөг сөхрөн унасан гэв.
Энэ аймшигт мэдээ нь Иранд байсан төрөл төрөгсөд нь Иракын хил рүү явж байж л гадагш залгах хэмжээний интернэтийн сүлжээтэй залгаж, мэдээллүүд тэдэнд хүрчээ.


















