Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэснээр намын дарга О.Цогтгэрэл албажиж, өмнөх бүх албан тушаалтнууд огцорч, АН улс даяар намын дарга нарын халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийж эхлээд байна. Улмаар Ардчилсан нам намын гишүүнчлэлийн үнэмлэхийг ч сольж, өөрчлөхөө намын дарга нь зарлаад байна.
Үүнтэй зэрэгцээд АН дотор ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойх талаар ярианууд гарч эхэлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Р.Амаржаргалыг нэг хэсэг нь нэр дэвшүүлэх тухай ярьж байгаа бол түүнээс гадна Лу.Гантөмөр, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг нарын нэр яригдаж байгаа аж. Мэдээж бүгдэд нь Ерөнхийлөгч болох нууцхан хүсэл бий. Гэвч хөлөндөө дөнгө, чөдөргүй хүн хэн байна гэдэг чухал.
С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг нар хууль, шүүхийн хаалганаас уяатай байгаа бол Лу.Гантөмөр гэр бүлийн хов живний асуудалтай, харин О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар төдийлөн олон нийттийн дэмжлэг авахгүй.
Тиймдээ ч АН-ынхан чөдөр, дөнгөгүй хүний эрэлд хатаж, Р.Амаржаргал дээр фокуслаж байгаа бололтой. Ер нь ч АН аль ч түвшинд хүний нөөц сул!
Харин МАН бол их яривал М.Энхболдыгоо ч “амилуулаад” гаргаад ирэх есөн шид нь бүрдсэн нам тул нэр двэшигчид санаа зовох асуудалгүй.
Тиймээс АН-ынхан эртнээс толгойгоо гашилгаж, нэр дэвшигчээ тодруулж байгаа нь ч зүйн хэрэг биз ээ.

















