МЗЭ-ийн XIX их чуулган 2026 оны нэгдүгээр сарын 16-нд “Чингис хаан” зочид буудлын “Хаан” танхимд боллоо. Их чуулганд оролцохоор МЗЭ-ийн 450 гишүүн мандат бичүүлснээс 360 нь хүрэлцэн иржээ.
Чингис хааны одонт- 1, Хөдөлмөрийн баатар- 2, Ардын уран зохиолч, Ардын багш- 3, Төрийн шагналт 3 зохиолч магнайлан оролцсон Их чуулганы хуралдааныг МЗЭ-ийн хамгийн ахмад гишүүн, өдгөө 100 насыг зооглож буй МЗЭ-ийн шагналт зохиолч, ахмад чекист Дамбын Цогт-Очир нээж үг хэлжээ.

Их чуулгандаа амжилт хүсэж, МЗЭ-ийн гишүүн Д.Ганболд Унгар улсаас, Б.Энхтуяа, Б.Болормаа нар Швед улсаас, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт “Тулга” клубынхан АНУ-ын Денвер хотоос тус тус мэндчилгээ дэвшүүлжээ.
Дараа нь чуулганд оролцогчид жамын томилолтоор тэнгэрт одсон номын садан нөхдөдөө хүндэтгэл илэрхийллээ.

Их чуулганаас МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, редакцын засвар хийн батлахаар шийдвэрлэлээ.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд:
1. Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор П.Нямлхагва2. МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Эрдэв3. Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд4. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир5. Ардын уран зохиолч, хэлбичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар6. МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Д.Нямдорж нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлджээ.
Санал хураалтын дүнгээр:
П.Нямлхагва- 57 /20.3%/
Х.Эрдэв- 5 /1,7%/
Ай.Төмөр-Очир- 6 /2.1%/
Ү.Хүрэлбаатар- 22 /7.8%/
Д.Ганболд- 56 /20%/
Д.Нямдорж -130 /46.4%/ санал авч, хүчингүй саналын хуудас 4 гарав.
Ингээд МЗЭ-ийн дүрэмд зааснаар Их чуулганы хуралдаанд оролцогчдын олонхийн саналыг авч, Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Д.Нямдоржид Монгол Улсын Гавьяат багш, утга зохиол судлаач Ч.Жачин МЗЭ-ийн тамгыг гардуулж, баяр хүргэлээ.

УЗ-ийн дарга Д.Нямдорж нэр дэвшин өрсөлдсөн нөхөд, чуулганы хуралдаанд оролцсон бүх хүнд талархлаа дэвшүүлээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, МЗЭ-г цаг үетэйгээ нийцсэн байгууллага болгож шинэчлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлснээр МЗЭ-ийн XIX их чуулган өндөрлөв.


МЗЭ-ийн XIX чуулганаас сонгогдсон МЗЭ-ийн шинэ удирдлага:
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга: Дагийраазайн НЯМДОРЖ
Удирдах зөвлөлийн гишүүд:
Ш.Лхамноржмаа /ЯНҮТ-ийн тэргүүн/, С.Начин, Н.Гантулга
Б.Сарантуяа /ХЗҮТ-ийн тэргүүн/, С.Пүрэвсүрэн
Х.Чойдогжамц /ЖКҮТ-ийн тэргүүн/, О.Элбэгтөгс
Ш.Сүхбаатар /БШХЗҮТ-ийн тэргүүн/, Ж.Сарантуяа
Гомбын Ганболд /Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн/, Ч.Наранцэцэг
Г.Батсуурь /СШҮТ-ийн тэргүүн/, Г.Галбаяр
Ж.Нэргүй /ОҮТ-ийн тэргүүн/, Э.Батжавхлан
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ:
Дарга: Э.Ганболд
Гишүүд: Д.Цэрэннадмид, Г.Лхагвадорж, А.Түмэнбаяр, П.Намуун, Д.Батбаатар, Б.Урангоо.
МЗЭ-ИЙН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД:
Яруу найраг: М.Наранболд, Н.Батжаргал, Б.Жамбалдорж, Ц.Эрдэнэбаатар, Д.Одгэрэл, Б.Лхагвадорж, А.Сүглэгмаа, Г.Ишхүү, Б.Батхүү, Я.Отгонбаяр, М.Отгонбаяр, Ч.Эрдэнэбаатар,
Хүүрнэл зохиол: С.Баттулга, Б.Догмид, С.Оюун, Х.Дуламсүрэн, Г.Болормаа, Ш.Солонго, Б.Золбаяр, Ч.Баатар, Г.Батжавхлан, Т.Баянсан, С.Батжаргал, Н.Баасанжав
Жүжиг кино: Д.Төрбат, Б.Цогнэмэх, Ц.Хулан, Ж.Ууганбаатар, С.Баатарцогт, Э.Дашзэвэг
Баримтат, шог хошин зохиол: Ч.Туул, Ц.Галбадрах, Д.Цээсэд, Ж.Батсайхан, Г.Баатарнум, З.Ядмаа
Хүүхдийн зохиол: О.Сундуй, Д.Батжаргал, Э.Амарзаяа, Н.Мандал
Судлал, шинжлэл: Х.Сүглэгмаа, А.Мөнх-Оргил, Ш.Баттөр, Д.Цэвээндорж, Ц.Энхбат, Ү.Хүрэлбаатар
Орчуулга: О.Чинбаяр, Г.Билгүүдэй, Б.Монголхүү, Б.Хишиг-Ундрал, Э.Ганболд, Б.Дорж нар тус тус ажиллахаар болжээ.

















