Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний сүлжээнд оролцогч нарт “Ковид-19” халдварт цар тахлаас сэргийлэх цуврал зөвлөмжийг хүргэж байна.
ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
- Худалдан авагчийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйлчилгээг зохион байгуулах
- Үйлчлүүлэгч хоорондоо зай, дараалал барих тэмдэглэгээг хийж байршуулах
- Дэлгүүрийн орох хэсэгт үйлчлүүлэгчийн биеийн халууныг нь үзэж, хяналт тавих
- Дэлгүүрийн орох, гарах хэсгүүдэд гар ариутгагч бодис, нэг удаагийн цаасан алчуур байршуулах
- Өөртөө үйлчлэх хэсэгт идэхэд бэлэн бүтээгдэхүүн, талх нарийн боовны бүтээгдэхүүнийг ил задгай худалдан борлуулахгүй байх, нэг удаагийн бээлий, гялгар уут, цаасан сав баглаа боодлыг хангалттай хэмжээгээр байршуулах
- Үйлчилгээний ажилтнуудыг халуун хэмжигч хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалтаар хангах
- Аль болох бэлэн бус төлбөр хийх нөхцлийг бүрдүүлэх, дэмжих
- Хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих
- Үйлчлүүлэгчдэд зай барьж үйлчлүүлэх, гараа тогтмол угаах санамж, мэдээллийг өгөх
- Үйлчлүүлэгч өөрсдийн цэвэр тор, савтай үйлчлүүлэх санамж, зөвлөмжийг харагдахуйц газар байршуулах

















