Н.Учрал: Монголбанк эмх замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол хуулийн байгууллагад нь шилжүүл!

91

УИХ-ын гишүүн Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон Үндэсний аудитын газрын дарга Т.Магнайсүрэн нартай уулзлаа. Энэ үеэр Монголбанкны бүцийг танаж, шаардлагагүй орон тоог цөөлөхийг үүргэ болголоо. 

Билэг үзэх: 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

-Монголбанк шаардлагагүй орон тоог бууруул, өөрөө санхүүгийн сахилга баттай бай. Мөн Монголбанкины зүгээс Ерөнхий аудитад санхүүгийн аудит хийлгэх хүсэлтээ гаргах хэрэгтэй. Ерөнхий аудитор та Монголбанкинд шалгалт оруул. Үнэхээр алдагдал байгаа бол юунаас болсныг тодорхой болго.

Эмх замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол хуулийн байгууллагад нь шилжүүл.

Та ч шинээр ажил авсан учраас эхлэх цэгэ этодорхой болгоод ажиллах нь илүү амар байх болно.

Монголбанкны ЕРөнхийлөгч С.Наранцогт: 

-Томилгооны сонсголын үеэр Монголбанк 700 орон тоотой, их олон газар, хэлтэстэй байна гэдэг асуудал яригдсан нь бодитой юм байна. Бид манайхтай төстэй орнуудын төв банкуудад өгсөн Олон улсын валютын сангийн зөвлөмжийн дагуу сайн туршлагыг судалж байна. Зөв бүтцийг гаргаж ирж байна. Ажил үүргийн давхардал, бүтцийг олон улсын компани урт хугацаанд хийдэг юм билээ. Тиймээс эхний ээлжинд бүтцээ зөв болгож авъя, ялангуяа дарга нарын түвшинд гэдэг байдлаар ажиллаж байна.

Бичлэг үзэх:

хариулах

Please enter your comment!
Please enter your name here