Камчаткад дээврээс унасан цасанд дарагдаж 60 гаруй насны 2 эрэгтэй нас баржээ

93

Оросын Камчаткийн хойгт сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй их хэмжээний цас орсны улмаас дээврээс унасан цасанд дарагдаж 60 гаруй насны хоёр эрэгтэй амь насаа алджээ.

ОХУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, Камчаткад сүүлийн хэдхэн хоногт орсон цасны хэмжээ сүүлийн 30 гаруй жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, зарим газарт цасны зузаан 4 метр хүртэл нэмэгджээ.

Петропавловск-Камчатскийн хотын дарга Евгений Беляев пүрэв гарагт анхны нас баралт бүртгэгдсэний дараахан хот даяар онц байдал зарласан байна. Беляев барилгын менежментийн компаниудыг дээврүүдийг цаг тухайд нь цэвэрлээгүй, цасан шуурга намжихыг хүлээсэн гэж буруутгажээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны бүс нутгийн салбар хоёр давхар орон сууцны дээврээс унасан цасанд дарагдаж 60 настай эрэгтэй амиа алдсаны дараа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас хүний амь хохирсон хэрэгт эрүүгийн хэрэг нээжээ.

Хэд хоног үргэлжилсэн их цас, хүчтэй салхины улмаас Камчаткад амьдрал бараг бүрэн зогсжээ. Сургуулиуд хаагдаж, нийтийн тээвэр зогссон бөгөөд бүс нутгийн төв Петропавловск-Камчатский хотын бүхэл бүтэн хорооллууд цасанд дарагдсан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here