75 удаа хуралдсан УИХ-ын намрын чуулганы ирцийн нэгдсэн мэдээгээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар таслалт, чөлөөгөөр тэргүүлсэн бол С.Амарсайхан, Лу.Гантөмөр нар удаах байруудад оржээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга намрын чуулганы хугацаанд 77,5%-д нь чөлөөтэй, 10%-д нь тасалж, 12,5%-д суухдаа 3,9 цаг хоцорчээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 85%-д чөлөөтэй байж, 15%-д чуулгандаа ирсэн гэжээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан чуулганы 42,5%-д сууж, 57,5%-д чөлөөтэй байсан бол
Лу.Гантөмөр чуулганы 42,5%-д сууж, 35%-д чөлөө авч, 22,5%-д тасалжээ.
Харин хоцролт, таслалтгүй гишүүдийг С.Эрдэнэболд, А.Ариунзаяа, Д.Амарбаясгалан нар тэргүүлжээ.

















