Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр/2020.05.07/ “КОВИД-19” халдварын цар тахлын үеийн харилцаа хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан.
Тэрбээр,
Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байна[Tweet “КОВИД 19-ийн эсрэг вакцин гарах хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахихаас өөр аргагүй.”] Ард иргэд аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Хариуцлага, сахилга баттай байх ёстой. Алба хаагчид маань цагийн байдлаа зөв үнэлж, дадлага сургуулилтаа сайтар хийсэн байна. Онцгой байдлын алба хаагчид олон жилийн дадлага туршлагатай, бэлтгэгдсэн офицерүүд байдгийг би мэднэ. Тиймээс та бүхнийхээ ур, чадвар, ажлын зохион байгуулалтад бүрэн итгэж найдаж байна. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийн аюулгүй амьдрах, ажиллах, сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид өмнөх саруудынхаас илүүтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах бэлтгэл, бэлэн байдлаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иргэд, холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор уг дадлага сургуулийг зохион байгуулснаар бид эрсдэлт нөхцөл байдал бий болсон тохиолдолд хэрхэн ажиллах арга барилаа зүгшрүүлэх, нөөц боломжоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа бодитойгоор ойлгож, шийдвэрлэх асуудлуудаа цэгцлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг нэн шуурхай авч ажиллах болно гэж үзэж байна.
Ийнхүү эх орноо КОВИД-19 халдварын аюулаас хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх төрийн албан хаагчиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүгдийн баатарлаг үйлсэд Монгол хүн бүр мэхийн ёсолж байгаад нэгдэж байна гэсэн юм.
[Tweet “Яармаг 100, 300” эмнэлгүүд бэлэн байдалд байна”]Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлийг тооцон Буянт-Ухаа спорт цогцолборт 300 ортой “Яармаг-300” дэлгэмэл эмнэлгийг байгуулаад байна.
Гамшгийн үеийн менежментийг боловсруулж, дагаж мөрдөх журам, алба хаагчдын ажиллах хуваарь зэргийг гаргасан бөгөөд нийт ажилчид ажиллангаа байнга шинээр суралцаж, дадлагажиж байгаа талаар эмнэлгийн удирдлага онцолсон. “Яармаг-100” эмнэлгийн хувьд Хан-уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд дэлгэсэн бөгөөд цар тахлын тархалтын үед дагаж мөрдөх бүх шаардлагыг хангажээ.
Цэргийн хээрийн II шатны эмнэлэг байнгын дэлгээтэй байна
[Tweet “Евро стандартын цэргийн хээрийн II шатны эмнэлэгийг Хан-уул дүүрэг дэх Жаргалантын аманд, Жаргалант сувилалын дэргэд дэлгэж байрлуулаад байна.”] Нийт 3.2 сая ам, долларын хөрөнгө оруулалтаар авчирсан тус эмнэлэг нь Дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн хээрийн эмнэлэг бөгөөд маш богино хугацаанд босгож бэлдэх боломжтой бөгөөд Нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төвтэй дүйцэхүйц хүчин чадалтай юм. Улсын эмнэлгүүдээс томилогдсон нарийн мэргэжлийн эмч нар хээрийн эмнэлэгт байнгын жижүүртэй бэлэн байдалд ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.