Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж байна. [Tweet “Өнөөдөр/2020.05.08/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааны сүүлийн өдөр.”]
Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэхүү худалдаагаар Нийслэлийн 6 дүүрэгт хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгөөр борлуулсан байна.
Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулж байгаа юм.
Нөөцийн мах борлуулах цэгийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.