М.Энхсайханы араас Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Баярцогт…

876

Өчигдөр/2020.05.11/ Ерөнхий сайд асан С.Баяр нарын 7 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, яллагдагч нарын гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт хийхээр товлосон.

Тэднийг Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон гэх хэрэгт холбогдуулаад байгаа юм.

[Tweet “Мөн өчигдөр/2020.02.11/ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ дээр дуудаж байцаажээ. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.”]

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрдэнтийн 49 хувийг монголын талд шилжүүлэхдээ Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэж үзэн буруутгаж байгаа юм.

Түүнчлэн 05-р сарын 20-ны өдөр ТЕГ-ын дарга Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг Төв аймгийн шүүхэд товлосон байна. Тэдний араас Ерөнхий сад асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, хотын дарга асан Э.Бат-Үүл, Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд нарын асуудал ч яригдаж байна. Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4,6 жилийн хорих ял оноосон.

Ийнхүү сонгууль дөхөх тусам улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой баривчилгаа, шүүх хурлууд шил шилээ даран үргэлжилж эхэллээ. Чухам улс төрийн өшөө авалт эсвэл үнэхээр хууль хүчнийнхэн ажлаа сайн гүйцэтгэж эхэлсэн эсэхийг цаг хугацаа харуулна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here