Г.Занданшатар: Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирлыг чөлөөлж, яаралтай сонгон шалгаруулах хэрэгтэй

Г.Занданшатар: Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирлыг чөлөөлж, яаралтай сонгон шалгаруулах хэрэгтэй

[su_quote]Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээг хэлэлцээрийн сэдэв өргөжсөн талаар мэдээлэл хийжээ.[/su_quote]

Бичлэг үзэх линк: 

Тэрээр,

-Яриа хэлэлцээний сэдэв өргөжиж, зөвхөн зээлийн хүү, Онтрэ компанийн лиценз, хөрөнгө оруулалтын гэрээнээс хальсан. Мөн өөр бусад олон асуудал өөрчлөгдөж байгаа учраас ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. Ажлын хэсгийг шинэчилж байгуулахад Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдийн оролцоо зайлшгүй чухал шаардлагатай. Рио Тинто группт үүнтэй холбоотойгоор захидлаар яриа хэлэлцээрийн хүрээг өргөжүүлэх шаардлага хүргүүлж байгаа.

Тиймээс Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирлыг чөлөөлж, яаралтай сонгон шалгаруулж, томилох ажлыг  “Эрдэнэс Эм Жи Эл” (Erdenes MGL) компанийн удирдлагад өгөх шийдлийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгөх нь зүйтэй.

"Оюу Толгой" ХХК -ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн "Эрдэнэс Монгол" ХХК эзэмшиж байна.
Хоёрдугаарт, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийг төлөөлөн Оюутолгойд байгаа ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулж, ажлын гүйцэтгэлийг нь үнэлж шинэчлэх шаардлагатай. Ингэж байж Оюутолгойн асуудлаар Рио Тинто групптэй хийж байгаа яриа хэлэлцээрийг идэвхтэй үргэлжлүүлэх, үр дүнд хүрэх бололцоотой болно. Тиймээс энэ чиглэлийг өгч байна” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.