Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж байна. Энэ жил хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулж буй. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа юм. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийж байна. Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн тул борлуулалтыг эрт эхлүүлсэн. Нөөцийн махыг бэлтгэх стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 11–12 дугаар сард махаа бэлтгэсэн бөгөөд хадгалалтын хугацаа, чанарын шаардлагыг бүрэн хангасан шинэ мах худалдаалж байна. 69797907e337fe7967a31016 6979790ce337fe7967a31017 69797910e337fe7967a31018 69797915e337fe7967a31019

6979791ee337fe7967a3101a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.