Хамтран ажиллах санал ирүүлэх тухай урилга
Ажлын цар хүрээ, зорилго:
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд хэрэгжих түр барилга байгууламжийг түрээсийн хэлбэрээр ашиглах, угсрах, буулгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах үйл ажиллагаанд захиалагчийг мэргэжлийн түвшинд дэмжих зорилгоор гэрээний зөвлөх үйлчилгээ авна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь гүйцэтгэгч сонгон шалгаруулах болон гэрээ байгуулах үйл явцыг Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох олон улсын стандарт, төслийн удирдлагын сайн туршлагад нийцүүлэн зохион байгуулахад шаардлагатай гэрээний баримт бичиг, тусгай нөхцөл, эрсдэлийн удирдлагыг боловсруулах, мөн сонгон шалгаруулалт болон гэрээ хэлэлцээрийн явцад захиалагчид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зөвлөхийн ажлын даалгавар
Зөвлөх нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Гүйцэтгэгч сонгон шалгаруулах үйл явцад ашиглагдах баримт бичгийн багцыг боловсруулах, гэрээний бүтэц, тусгай нөхцөлийг тодорхойлох;
- Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдаа, тээвэр, төлбөрийн нөхцөлийг гэрээний төсөлд тусгах;
- Гэрээний гүйцэтгэлтэй холбоотой эрсдэлийг тодорхойлж, бууруулах механизм (гүйцэтгэлийн баталгаа, торгууль, хариуцлага, гэрээ цуцлах нөхцөл зэрэг)-ыг гэрээнд оновчтой тусгах;
- Гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний төслийг боловсруулах, Монгол Улсын хууль тогтоомж болон холбогдох олон улсын стандарт, гэрээний жишигт нийцүүлэн хянах, сайжруулах;
- Сонгон шалгаруулалт болон гэрээ хэлэлцээрийн явцад захиалагчид эрх зүй, гэрээний зохион байгуулалтын чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өгөх;
- Гэрээний хэрэгжилттэй холбоотой тайлангийн бүтэц, хяналтын үндсэн шалгуур үзүүлэлтийг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Монгол болон англи хэл дээр гэрээ болон холбогдох баримт бичиг боловсруулах, тайлбарлах, шаардлагатай тохиолдолд хэлэлцээрийн явцад орчуулгын дэмжлэг үзүүлэх.
- Захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг худалдаа, тээвэр болон төлбөрийн нөхцөлийн талаас тодорхойлж, уг шаардлагад нийцүүлэн, барилга угсралтын гэрээний төсөлд тусгах чадвартай;
- Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээс шалтгаалан гэрээний гүйцэтгэлд учирч болох аливаа эрсдэлийг бууруулах хэрэгслүүдийг гэрээнд оновчтой тусгах;
- Гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд хавсаргах гэрээний баримт бичиг, гүйцэтгэлийн шаардлага, эрх зүйн зохицуулалтыг боловсруулах чадвартай;
- Монгол болон англи хэлээр гэрээ, хэлэлцээр хийх ярианы болон бичгийн түвшний чадвартай;
- Багаар болон бие даан ажиллах, хугацаанаас хамаарч ачаалалтай ажлын нөхцөлд ажиллах чадвартай.
- Багийн гишүүдийн товч танилцуулга
Харилцах утас: 77072217
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.