Д.Амарбаясгалан: Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг сайдаас нь эгүүлэн татахгүй бол АН үндэсний хэмжээнд ЗГ-т хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ

Д.Амарбаясгалан: Т.Доржханд, Б.Чойжилсүрэн нарыг сайдаас нь эгүүлэн татахгүй бол АН үндэсний хэмжээнд ЗГ-т хариуцлага тооцох акцыг өрнүүлнэ

Ардчилсан намаас Пүрэв гараг бүр хийдэг "4/11" мэдээллийн цагаараа эрчим хүчний салбартай холбоотойгоор холбогдох сайд нарт хариуцлага тооцохгүй бол АН-ын зүгээр Засгийн газарт хариуцлага тооцох акц өрнүүлэхээ мэдэгдлээ.

Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан:

Бичлэг үзэх:

-Цахилгааны хязгаарлалт, тогны хязгаарлалттай холбоотойгоор айл өрх, ААН-үүд дээр учирч байгаа хохирлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, тухайлбал Ө.Шижир гишүүн байр сууриа илэрхийлж Шадар сайд Т.Доржханд блоон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцож, огцруулах асуудлыг танилцуулж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхлээд байгааг та бүхэн мэднэ. Тиймээс эдгээр асуудал дээр Засгийн газар яаралтай шийдвэр гаргаж, тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын үед шийдэхгүй бол Ардчилсан намын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрээ дэмжиж, үндэсний хэмжээнд Засгийн газарт хариуцлага тооцох акц өрнүүлэх болно.

Ерөнхий сайд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд сарын хугацаатай үүрэг өгч байгаа тухай сонссон.

Гэтэл 2022 оноос хойш хоёр Засгийн газар дамжин ажилласан Эрчим хүчний сайдаас 100 хоногт үр дүн хүлээх боломжгүй. Агаарын бохирдол, эрчим хүчний асуудлаар салхинд найддаг сайд 100 хоногт асуудлыг шийднэ гэдэг бол ард түмнээ хуурч, тайвшруулж, шоглож хэлбэл "бүүвэйлж" байгаа хэрэг.

Өнөөдрөөс тоолоод 100 хоног гэвэл 5 сард хүрэх буюу дулааныг зогсоох хугацаатай давхцана.  Тэр үед эрчим хүчний оргил ачаалал буурч, хүндрэл багассан байна. Өөрөөр хэлбэл, хугацаа хожиж, ард түмнийг хуурч байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.