Налайх-Улаанбаатар чиглэлийн замд 4-5 машин мөргөлдсөн хоёр ч осол гарч, зам гацаанд оржээ

Налайх-Улаанбаатар чиглэлийн замд 4-5 машин мөргөлдсөн хоёр ч осол гарч, зам гацаанд оржээ

Налайх-Улаанбаатар чиглэлийн замд 4-5 машин мөргөлдсөн хоёр ч осол гарч, Налайх-Улаанбаатар чиглэлийн зам гацаанд оржээ.

Тухайлбал, Ургахнаран хороолол орчимд 4 машин мөргөлдсөн бол Хонхорт 5 машин мөргөлдөж Налайх-Улаанбаатар чиглэлийн зам таг гацжээ.

617705674 823172594112598 4182332259354378003 n 225x300

Нэмэлт: Уг ослын талаар ТЦА-аас дараах мэдээллийг нийтэлжээ.
"Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын замд “4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад замын зорчих хэсэгт хяруу унаж гулгаа үүссэний улмаас зам тээврийн осол гарсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Жолооч, зорчигч нарын биеийн байдал хэвийн, гэмтсэн хүн байхгүй бөгөөд тус хэрэгт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна", гэжээ.

 622855716 1612420706768763 2040056139728867109 n 1 225x300622612456 911615304733443 1557565610066503485 n 225x300  622855716 1612420706768763 2040056139728867109 n 225x300 624097475 25763340389960323 7457922655118660706 n 225x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.