Жастин Ковени: Чингис хааны цус гүйж байгаа Монголчуудыг хэзээ ч дутуу үнэлж болохгүйг би мэднэ
"Physical Asia" шоуны Флиппиний багийн ахлагч Жастин Ковени эхнэрийн хамт Монгол Улсад ирээд байна.
Жастин Ковени:
Филиппин улс их халуун газар одоо +30 градус байгаа энд -25 градус байна. Тэгэхээр 55-60 градусын зөрүүтэй байна. Хамгийн том дүрслэх зүйл нь хүйтэн гэж зүйрлэмээр байна. Гэхдээ дулаахан дээл Монгол хүмүүсийн дулаан сэтгэлд даарахгүй байгаа.
Монголын багийн хувьд эхний шатнаасаа эхлээд л тамирчид нь хүчирхэг дайчин гэдгээ харуулсан. Манай баг Монголын багтай нэг баг ч болж үзсэн, эсрэг баг ч болж үзсэн. Эхний тэмцээн болох газар нутаг булаацалддаг тэмцээн дээр бид нэг баг болж Очир,Орхонбаяр нар маш сайн тэмцэж бид ялж чадсан.
Монгол тамирчид тэмцээний турш л үнэхээр сайн тэмцэж өөрсдийгөө харуулж, гайхагдаж байсан.
Бусад улсын тамирчид Монголыг жаахан дутуу үнэлэх зүйл ажиглагдаж байсан. гэхдээ Чингис хааны цус гүйж байгаа Монголчуудыг хэзээ ч дутуу үнэлж болохгүйг би мэднэ.
Монголд 4 хоногийн хугацаатай ирсэн "Physical Asia" шоуны оролцогчидтойгоо уулзсан. Монгол соёлыг мэдрээд Монголоор амьсгалаад хэлийг нь сураад, хоолыг нь идээд, дээлийг нь өмсөөд аялж байгаад буцна. Дараа ирэхдээ хүүхдүүдтэйгээ ирнэ гэж бодож байна.
Хадасса Ковени:
Би анх явахгүй гэж байсан "Physical Asia" шоу үзсэний дараа бодол минь өөрчлөгдсөн. Би "Physical Asia"шоуг цацагдаж эхлэхэд бүх зүйлийг мэдсэн байсан. Гэхдээ яг үзэж байхад маш хэцүү байсан. Эхний 7 шат маш хүнд даалгавруудтай байсан болохоор нөхөртэй маш их санаа зовж байсан. Ялагдлыг нь харахад маш хүн тусч байсан даа.
Сүүлдээ шоугаа маш аз жаргалтай үзэж, нөхрөөрөө маш их бахархсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.