Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулах "нууц гэрээ" байгуулжээ

Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулах "нууц гэрээ" байгуулжээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дөнгөж сая/2026.01.30/ твиттерийн албан ёсны хуудаснаа "төрийн өндөр албан тушаалтнуудын талаарх сөрөг мэдээллийг устгуулах “Нууц эвлэрлийн гэрээ” байсныг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар өгснөө мэдэгдлээ.

Тэрээр энэхүү нууц эвлэрлийн гэрээ гэгч нь 468 мянган фунт стерлинг буюу 1 тэрбум 800 сая төгрөгийн үнийн дүнтэй байсныг онцолжээ.

Уг албан бичигт:

...Дээрх албан бичигт дурдсан асуудлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо болон ИБУИНХУ-ын иргэн Маурис Даффи, Ричард Боули нарын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "Нууц эвлэрлийн гэрээ" байгуулсныг хуулбарлан үүгээр хүргүүлж байна. Уг гэрээгээр нийгмийн сүлжээ ашиглан тогтмол түгээж байсан Монгол Улсын зарим төрийн албан тушаалтнуудад хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга, агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байхыг баталгаажуулж, энэхүү гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд талуудын хооронд хийгдсэн хэлэлцээ, гэрээний агуулга болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан бүхий л мэдээллийн нууцлалыг хадгалах үүргийг Талууд хугацаагүй хүлээж, монголын талаас 468,008.22 фунт стерлингийг дээрх гадаад улсын иргэдэд телехеер тохиролцсон байна.

Иймд дээрх ассуудлыг зохих журмын дагуу шалгаж, шийдвэрлэж, хариу мэдэгдэхийг хүсье"  гэжээ.

Эндээс үзвэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дарга, сайд нар өөрсдийнхөө талаар ямар нэгэн сөрөг мэдээллийг гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагаар огт гаргуулахгүй байхын тулд улсын төсвөөс 468 мянган фунт стерлинг буюу 1,8 тэрбум төгрөг зарцуулсан болж таарч байна.

G 4Zlm2bQAAfgXY 214x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.