Хувийн тэтгэврийн хуулиар иргэн 2 эх үүсвэрээс тэтгэвэр авна

1353

УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүнээр ахлуулан Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа болон Б.Саранчимэг гишүүн нарын гишүүд Хувийн тэтгэврийн тухай хуулийг санаачлан өргөн барилаа.

Хуулинд одоогийн хуваарилалтын тогтолцоо бүхий тэтгэврийн системийг хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх юм байна.

Уг хуулийн төсөлд одоо нийгмийн даатгалын шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд ногдох 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэвэртээ зориулсан хуримтлалд шилжүүлэх эрхийг нээж өгсөн байна.
Улмаар тус хуримтлалд хүү, өгөөж тооцогдож өсч байх юм.

Дээрх хуримтлал нь зөвхөн тухайн иргэнд зориулсан байх бөгөөд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааран урт хугацаанд өснө.[Tweet “Дээрх хуримтлал нь зөвхөн тухайн иргэнд зориулсан байх бөгөөд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааран урт хугацаанд өснө.”]

Энэхүү өөрчлөлтийг оруулснаар тэтгэвэрт гарах иргэн улсаас тэтгэвэр авахаас гадна хувийн тэтгэврийн хуримтлалаасаа давхар тэтгэвэр тогтоолгох буюу 2 эх үүсвэрээс орлоготой болох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Мөн хуулийн төсөлд шаардлага нөхцөл үүссэн буюу нэг удаа орон байрны нөхцөлөө дээшлүүлэх эсхүл эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад бүрдүүлсэн хуримтлалаасаа тодорхой хувийг урьдчилж авах заалтыг тусгасан байна.

Хуримтлал нь тухайн иргэний өмч гэж тооцогдох бөгөөд цаг бусаар өнгөрөх эсхүл тэтгэврийн хуримтлалаа бүрэн ашиглаж амжаагүй байхдаа өнгөрсөн тохиолдолд нэр заасан иргэн болон үр хүүхдүүдэд нь өвлөгдөхөөр хуулийн төсөлд оруулсан байна.
Иргэдийн хувийн тэтгэвэртээ зориулж буй хуримтлалыг шинээр үүсгэн байгуулагдах хувийн тэтгэврийн сан удирдан зохион байгуулж, мэргэжлийн хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг явуулах ба Санхүүгийн зохицуулах хорооны иж бүрэн хяналтад байхаар тооцоолсон байна.

Одоо 800 мянган төгрөгийн цалин, хөлстэй иргэн 414 мянга орчим төгрөгийн тэтгэвэр тогтоолгохоор байгаа бол хуулийн төслийн дагуу нийт 777 мянга орчим төгрөгийн тэтгэврийн улсаас болон хувийн тэтгэврийн сангаас авах боломжтой болохоор байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here