Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.02) “Амар байна уу- 2026” үзэсгэлэн худалдаагаар зочилж, эх оронч худалдан авалт хийхийг нийслэлчүүдэд уриаллаа.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж 55 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа үргэлжлэх нэг сарын хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид талбайн түрээс төлөхгүй учраас үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэж  нийслэлийн удирдлагууд танилцууллаа. viber image 2026 02 02 16 46 06 739

Мөн Ерөнхий сайдаас өгсөн махны үнийг тогтворжуулах чиглэлийн дагуу нийслэлийн есөгн дүүрэгт шинэ махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Үхрийн мах кг нь 15 мянга, хонины мах кг нь 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа тул эрэлт ихтэй байна.

Эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь үндэсний эдийн засгийг дэмжих, тогтвортой өсөлтийг хангах энгийн атлаа хамгийн үр дүнтэй арга юм. Эх оронч худалдан авалт бүрмонгол айл өрхийг дэмжиж, ажлын байр хадгалж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг. Иймд иргэн бүр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, монгол брэндээ сонгон худалдан авч, эх орныхоо хөгжилд идэвхтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар уриаллаа. viber image 2026 02 02 16 46 12 216 viber image 2026 02 02 16 46 13 100 viber image 2026 02 02 16 46 09 413 viber image 2026 02 02 16 46 19 997 viber image 2026 02 02 16 46 15 696 viber image 2026 02 02 16 46 24 988

viber image 2026 02 02 16 46 10 371

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.