208 бие даагчийн 121-д нь дүгнэлт гаргажээ

875
[Tweet “Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг хянаж зарим дүгнэлтүүдийг гаргажээ.”] Ингэхдээ нийт 208 иргэнээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн 121 мөрийн хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, [Tweet “121 бие даагчийн мөрийн хөтөлбөр аудитын хяналтанд тэнцээгүй бөгөөд дахин засварлах тав хоногийн хугацаа өгчээ.”]
Мөн орон нутгаас таван нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийнхөө цахим хувилбарыг үндэсний аудитын газарт хүргүүлсэн ч хуульд заасан хугацаанд багтан биечлэн, цаасаар хүргүүлээгүй тул нэр дэвших боломжгүй болжээ.

Сонгуулийн тухай хууль болон бусад хуулиудад заасны дагуу “нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь монгол улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх”-ийг хянадаг байна. Гэвч уг заалттай зөрчилдсөн гэж үзэн ийнхүү мөрийн хөтөлбөр нь буцаагджээ.

[Tweet “Мөрийн хөтөлбөр нь тэнцээгүй нэр дэвшигчид 5 хоногийн засварлан Үндэсний аудитын газарт дахин хүргүүлэх ёстой.”]Ингээд дахин шаардлагад нийцэхгүй бол цаашид өрсөлдөх боломжгүй болох юм.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here