Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ариутгал, гэр хорооллын нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Тодруулбал, дүүргийн 22 хорооны 786 өрх, 23 хорооны 1209 өрхийн нүхэн жорлонг ариутгасан бол нийт 37.200 м.кв нийтийн эзэмшлийн зам, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн байна.
Дашрамд, НҮБ-ын Хабитат төслийн хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” үйл ажиллагааны хүрээнд дүүргийн 9-р хорооны 2064 өрхөд ариутгалын бодис тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

















