Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг шилжүүлжээ
ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны хоёрдугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өглөг 156,2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүлжээ.
Тодруулбал:
-Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёрдугаар сарын нэг иргэний санхүүжилтийн 80 хувь болох 29,4 тэрбум төгрөг,
-Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хоёрдугаар сарын урьдчилгаа санхүүжилтээр 78,6 тэрбум төгрөг,-Өмнөх оны өглөгөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 32,5 тэрбум төгрөг,
-Эмийн сангуудад өмнөх оны өглөгт 15,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.