Сонгууийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас өмнө улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчийнхээ нэрсийг өргөн барих ёстой.
Энэ дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж байна. [Tweet “МАН-ын Бага хурал 10 цагт эхэлсэн бол АН-ын ҮБХ-ны хуралдаан 12:00 цагаас эхэлсэн.”]
Тэгвэл МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намуудын нэгдэл “Та бидний эвсэл” 16.00 цагаас МАХН-ын байранд хуралдахаар төлөвлөжээ.
Мөн Хөдөлмөрийн үндэсний нам, Социол демократ нам, Зүй ёсны намуудын нэгдэл “Зөв хүн электорат” эвсэл мөн өнөөдөр хуралдаж нэр дэвшигчдээ эцэслэнэ.
[Tweet “2020 оны УИХ-ын сонгуулдь нэр дэвшигчдийнхээ 50 хувийг шинэчилж байгаа гэж МАН мэдэгдсэн.”] Одоогоор тус намын УИХ-ын дөрвөн гишүүн нэр дэвшихгүй гэдгээ зарлаад байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Гарамжав, Я.Содбаатар, Шадар сайд Ө.Энхтүвшин нар нэр дэвшхгүй аж. Тэднйи араас хэн хэн нэрээ татах нь тун удахгүй тодорсоор байна.Харин АН-ын тухайд ч мөн шинэ, залуу нэр дэвшигчдийг дэмжинэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч хуучны лидерүүд болон Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд нарын хүмүүс нэр дэвшихээр яригдаж байна.