2014 оноос эхлэн [Tweet ““Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлалтай.”]“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа юм.
Гэвч өнөө жил коронавируст халдвар гарсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан [Tweet “2020 онд 05-р сард зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг хорио цээрийн дэглэм дуусах хүртэл хойшлуулжээ.”]
Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32000 гаруй гүйгчид оролцсоноос гадаадын 30 орноос 400 гаруй гүйгчид ирж оролцжээ.