2020 оны сонгуульд 5 бөх өрсөлдөнө

1309

Улс төрийн намууд өнгөрсөн Бямба гарагт Улсын их хурлын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Сонгогчид аль хэзээний нэр дэвшигчдийнхээ талаар яриа өрнүүлж, хэнийг сонгогдох талаар таамаг дэвшүүлж эхлээд байна. Энэ удаагийн сонгуульд 800 орчим нэр дэвшигч оролцох урьдчилсан дүн мэдээ бий.

Түүн дотор салбар, салбарын төлөөллүүд багтжээ. Юун түрүүнд [Tweet “энэ удаад 5 бөх өрсөлдөхөөр болсныг онцолж байна.”]

Тухайлбал,

Улсын аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ/Хэнтий аймаг/ МАН-аас,

Улсын аварга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар/Сонгинохайрхан дүүрэг/ МАН-аас,

Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг /Завхан аймаг/ МАН-аас,

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ/Архангай аймаг/ МАХН-аас,

Сүмо бөхийн заан, Кёкюшүзан Д.Батбаяр /Сонгино хайрхан дүүрэг/ АН-аас тус тус дэвшихээр болжээ. Эдэн дундаас [Tweet “Ц.Цэрэнпунцаг гарьд, Д.Мөнх-Эрдэнэ арслан нэр улс төрд шинэ тутам орж ирж буй нэр дэвшигчид билээ”].

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here