2026 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон Дээд Лигийн харваа тэмцээнийг зохион байгуулагдана
Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг “Монголын Нууц Товчоо”-д “...1173 онд Тэмүүжин, Жамуха хоёр Ононы мөсөн дээр тоглож байхдаа Жамуха бярууны хоёр эврийг нааж нийлүүлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин арц модон годил (болцуу)-оо Жамухад өгч анд бололцов” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Монголд төдийгүй дэлхийд ганц өв, соёл болох Мөсөн сурын харвааг Баян-Өлгий аймгийн Булган суманд уламжлагдаж ирснийг цаашид хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоо 2008 онд үүсэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Мөсний сурын харваа нь Монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, сэтгэхүй, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс улбаатай уламжлан өвлөгдсөн, эдүгээ орчин үеийн спортын төрөл болон хөгжиж байна.
Тус холбоо нь Улаанбаатар хот, 21 аймагт салбар холбоотой, 15000 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, БНКУ, АНУ-ын Нью-Йорк зэрэг хот, улсад түгээн өргөжиж байна.
2013 оноос цол зэргийн ангилалд бүртгэгдэж 300 гаруй спортын мастер, дэд мастер, 2021 оноос улс, аймгийн цол олгож улсын мэргэн 10, 100 гаруй улс, аймгийн цолтон төрөөд байна.
2016 оноос Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн аялал жуулчалын “Улаанбаатарын өвлийн наадам”, орон нутагтай хамтран “Мөнгөн шагшуурга”, “Хөх сувд”, “Түйн гол”-ын жавар, “Ара фестиваль”, “Мөнгөн Хэрлэн”, “Толбо нуурын мөсний баяр” Улаанбаатарын өвлийн наадам, Монголын Үндэсний VII, VII-р наадам зэрэг өвлийн наадамд оролцож баг тамирчдын идэвхийг нэмэгдүүлэн мөн иргэд, жуулчид болон сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үзэж сонирхох, хичээллэх брэнд бүтээгдэхүүн болоод байна. 2019, 2023, 2024 Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, 2025, 2026 онд Олон улсын мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулсан. Мөн Уламжлалт Үндэсний сурын спортын харвааны төрлөөс анх удаа 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон Дээд Лигийн харваа тэмцээнийг 2025 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хот Налайх дүүрэг Цонжин болдог “Уухайн дуу” амралтын баазад зохион байгуулсан.“Мөсөн сурын харвааг өвлийн олимпод төрөлд оруулах”-ыг алсын хараагаа болгон тодорхойлон олон талт үйл ажиллагаа явуулж байна.
2026 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 100 сая төгрөгийн шагналын сантай Магнай болон Дээд Лигийн харваа тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү лигийн тэмцээнийг зохион байгуулснаар харваач бусад багт түрээсийн болон солилцооны гэрээгээр харваж цалин хөлс авах, чанартай баг бүрдэлт хийгдэх зэрэг ач холбогдолтой ба харваач нарт ахин дэвших, өөрсдийн авьяас чадварыг үнэлэх боломж бололцоо нээгдэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.