АН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: Бид иргэдийн мэдээллийг СЕХ-оос авсан
Ардчилсан намын An.mn сайтын бүртгэлийн хэсэгт дурын нэг хүний регистрийн дугаарыг оруулахад тухайн хүний хаяг, оршин суугаа газрын мэдээлэл шууд гарч ирж байгаа нь маргааны сэдэв болж байна. Уг асуудлаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчД.Амарбаясгалан:
-Бид Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын мэдээллийг авч An.mn-д байршуулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-д зааснаар УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улстөрийн намууд хүсэлтээ илэрхийлснээр Сонгуулийн Ерөнхйи хорооноо сонгогчдын мэдээллийг цахимаар өгдөг. 2024 онд 20 гаруй улс төрйин нам сонгуулдь оролцсон. Бүгдэд нь очсон гэсэн үг.
Мэдээллийн хувьд эцэг эхийн нэр, нас хүйс, бүртгэийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллийг багтаасан байдаг. Энэ мэдээллийн хүрээнд иргэний мэдээллийг нийтэд ил болгосон зүйл байхгүй. Тухайн иргэн АН-д элсэхээ илэрхийлсэн тохиолдолд регистрээ оруулахаар хаягийн мэдээлэл нь гарч ирнэ.
ХУР, ДАН системтэй гэрээ хийсэн боловч гишүүдийн дата болон цахимжилтын хувьд хязгаарлагдмал байгаа учраас ХУР, ДАН системээс мэдээлэл аваагүй.
Иргэний мэдээлэлийг гаргахдаа уг нь зөвшөөрсөн эсэхийг баталгаажуулах товч байж мэдээлэл нь гарч ирэх ёстой. Гэтэл танай сайт асуухгүйгээр шууд мэдээллийг гаргаж ирээд байна?
-Зөвхөн иргэн өөрийнхөө регистрийг оруулахад л хаяг нь гарч ирэхээр зохицуулсан. Гэтэл ямар зорилгоор өөр хүний регистрийн дугаарыг хийгээд мэдээлэл авах гээд байгаа вэ гэдэг тусдаа асуудал...
Харин тийм. Хэний ч мэдээллийг авах боломжийг та бүхэн бүрдүүлчихээд байна?-Ямар зорилгоор бусдын регистрийг хийж мэдээлэл авах гээд байгаа юм бол...Бид Сонгуулийн ерөнхий хорооных иг өөрөө регистрээ хйихэд хаягийн мэдээллэл гарч ирдэг байхаар зохицуулсан.
Танай намын цахим харилцааны сайд асан Ц.Баатархүүгийн хамаарал бүхий компани энэ мэдээллийн гэрээг хийсэн юм байна?
-Ташаа мэдээлэл байна...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.