МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна

МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна

­­­­­­­­­Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай өнөөдөр /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд болно.

Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II ­­­хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна.

Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн ­­­­­­дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар хуралд оролцох юм.

641659851 1469819797827767 7591364684337561234 n 300x169

Энэ удаагийн хуралдаанд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлийг сонсоно. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байна.

642406094 1469819851161095 6176397745458360202 n 300x169

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан ихээхэн онцлогтой бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулна.

Бодлогын хороодын нэрсийг танилцуулбал:

  1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
  2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
  3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
  4. Хот байгуулалтын бодлогын хороо
  5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
  6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
  7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
  8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
  9. Эрүүл мэндийн бодлогын хороо
  10. Технологи, инновацийн бодлогын хороо
  11. Хүний эрхийн бодлогын хороо
642501091 1469819804494433 1224595592938165487 n 300x169

643429189 1469819694494444 6865354850616658592 n 300x169

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.